Шууд Chart

“Хоромхон” “Атлетик 220”-той оноо тэнцэв

2017-06-27 12:06:51

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн найм дугаар тойргийн ээлжит тоглолт болов. 

Үндэсний дээд лигийн хүрээнд анх удаа учраа таарсан “Хоромхон” болон “Атлетик 220” багуудын тоглолт энэ тойргийн хамгийн сонирхолтой тулаануудын нэгт тооцогдож байсан.

Учир нь “Хоромхон”-оос “Атлетик 220” клубт шилжсэн довтлогч Н.Наранболд хуучин багийнхаа эсрэг тоглосон юм. Харин хамгаалагч Д.Төрбат гурван шар хуудасны торгуулийн улмаас тус тоглолтыг өнжлөө.

Хоёр багийн тоглолт эхнээсээ эн тэнцүү өрсөлдөөнтэй өрнөж байсан ч хаалганы тор хараахан хөдөлсөнгүй. Лигийн мэргэн бууч Н.Наранболд эхний хагаст 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан нь энэ тоглолтын хамгийн чухал явдал байлаа. Түүний цохилтыг хаасан залуучуудын шигшээ багийн хаалгач Э.Отгонпүрэв тоглолтын шилдэг болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хоромхон” “Атлетик 220”-той оноо тэнцэв  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй