Шууд Chart

Залуучуудын шигшээ баг легионеруудыг буулган авав

2017-06-28 13:35:12

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр үндэсний лигийн шилдэг легионеруудтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Алтан соёмбот далбааныхаа өмнө, төрийн дууллаа эгшиглүүлэн тоглолтоо эхлүүлсэн залуучуудын шигшээ баг эхний хагаст, легионеруудтай гоолгүй тэнцсэн.

Залуучуудын футзалын шигшээ багийн хамтаар Азийн АШТ-нд оролцоод амжсан Алтансүхийн Тэмүүжин хаалганы шон онож, үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн нь нэгдүгээр үеийн хамгийн эгзэгтэй агшин байв.

Харин хоёрдугаар үеийн 70 дахь минутад “Улаанбаатар сити” клубээс шигшээ багт дуудагдсан хоёр хагас хамгаалагчийн нэг Б.Цэрэнбаяр тооны харьцааг нээсэн. Б.Цэрэнбаярын гоол орсноос хойш найман минутын дотор “Пушкаш академ”-ийн Г.Ганбаяр дубль хийж, манай залуус өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авав.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын шигшээ баг легионеруудыг буулган авав  
Үзсэн: 1776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй