
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн Эдийн засгийн Форумаас зохион байгуулж буй Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож байгаа бөгөөд уулзалтаар урьд жилийн уулзалтын үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцох юм.
Энэхүү Олон улсын тулгамдсан асуудлаарх Дээд хэмжээний уулзалт нь 2013 оны арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн болон олон улсын байгууллага зэрэг 80 гаруй салбарын төлөөлөл, нийт 900 гаруй төлөөлөгч хуран цуглараад байна. Уулзалтын үеэр оролцогчид олон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын эргэн тойрон дахь тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэнэ.
Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.