Шууд Chart

Клубуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

2013-11-19 13:44:34

Монголын волейболын холбоо, “Витафит” групптэй хамтран зохион байгуулж байгаа клубуудын аварга шалгаруулах намрын нээлттэй тэмцээний медалийн төлөөх тоглолт үргэлжилж байна.

Энэ сарын 3-нд эхэлсэн тус тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж байгаагаас алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорч, өчигдөр эхний тоглолтоо хийлээ. Эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөө “Эрчим”, “Алтайн барс”, хүрэл медалийн төлөө “Хасу мегастарс”-Иргэний нисэхийн Ерөнхий газрын  “Буянт-Ухаа” багууд шалгарсан. Эмэгтэйчүүдээс “Энагурэ” - “Сүхбаатар Цайрт минерал” багууд аваргын төлөө, “Эрчим”, “Алтайн барс” багууд хүрэл медалийн  төлөө тоглоно. Медалийн төлөөх эхний тоглолтууд өчигдөр эхэлж, эрэгтэйчүүдээс “Эрчим”, “Алтайн барс” багийг 3:1, эмэгтэйчүүдээс “Энагурэ” “Сүхбаатар Цайрт минерал”-ийг 3:0-оор буулган авч эхний хожлоо авчээ. Түрүүлж хоёр хожсон багууд медалийн болзол хангах юм.

 
 
 

Клубуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 2179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй