Шууд Chart

Бүх хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дуусгана

2017-07-06 16:54:58

“Маргааш (2017.07.07)-ийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат  хэллээ.

Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.

Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна. Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой юм.

Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгоход зориулж 100 тэрбумыг нь зарцуулж байна.


Бүх хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дуусгана  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2016 onii 6 saras hoish munguu avaagui humuusiig yahiin be. [150.129.141.xxx] 2017-07-07 08:13
2016 onii 6 saras hoish munguu avaagui humuusiig yahiin be. Nuhuj olgohiimuu. MAH garsanaas hoish avaaguil suujiin

Бидэнтэй нэгдээрэй