
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нарын баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Уулзалтаар Монгол Улс, Европын холбооны хоорондын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцсан юм.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.