Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбай, шагайн асарт зочлов

2017-07-11 16:57:29

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж “Би дөнгөж өчигдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд өнөөдөр наадмаа нээлээ. Сайхан наадацгаагаарай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахын ерөөл дэвшүүлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбай, шагайн асарт зочлов  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2017-07-11 22:06
Тулгаа чамдаа сайн сайхныг хүсье.3-н хоногийн дараа чамд инээх хүн ховордох бий гэдгээс айж байна шүү.Командаа л сайн бүрдүүлж үнэнч шударга ажиллаарай.Эсрэг хүч аймаар шүү.Гэхдээ эв нэгдэл "чанга шударга гар"хэрэгтэй.1000-н хүний төлөө биш 3-н саяын төлөө л ажиллаарай.Таны эсрэг санал өгсөн хүмүүсийн 98%-н хүний эрхэнд байсан хүн шүү.

Бидэнтэй нэгдээрэй