
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн баасан гаригт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тус сумын харьяат О гэгч согтуудаа хамтран амьдрагч Н-ийг, есөн настай охиных нь хамт хүчирхийлээд дараа нь боомилж амь насыг нь хохироосон байна. Энэ талаар тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэнтэй холбогдож тодруулахад “Гурван хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалт ид явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Н хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаад саяхнаас О-тай хамтран амьдрах болжээ. Тэгээд хэрэг гарсан өдөр О нь гэртээ согтуу очоод аймшигт хэргийг үйлдсэн бололтой.
Говь-Алтайд ноцтой хэрэг гарлаа | ||
Үзсэн: 2307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.