
Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн нэгэн алслагдмал сууринд амьдардаг залуу нүүр, хүзүүн дээрх том хавдраа авахуулах мэс засалд оржээ. 23 настай Лалит гаж төрхөөсөө болоод хүмүүстэй харилцахаас татгалзсаар ирсэн аж. Нейрофиброматоз хэмээх генетикийн өвчнөөс үүдэлтэй хавдрыг авах мэс засал маш өндөр эрсдэлтэй байсан байна. Учир нь Лалитын нүүрэн дээрх хавдар судас ихтэй учир зүсэлт хийх үед ихээр цус алдана гэдгийг эмч нар мэдэж байжээ.
Лалитын нүүрэн дээр хүүхэд байхад нь хавдар ургаж эхэлсэн бөгөөд тэрээр өнгөрсөн онд эрсдлийг үл тоон 6 цаг үргэлжлэх мэс засалд орохоор шийдээд байсан байна. Мэс ажилбарын дараа тэрээр "Одоо илүү дээр болсон учраас би маш их баяртай байна. Мэс засалд орохоосоо өмнө их айж байсан. Үхэх сэхэх эсэхээ мэдэхгүй байлаа. Гэхдээ одоо би ажил хийж мөнгө олох болно. Магадгүй эхнэртэй болох байх" хэмээн ярьжээ. Мөн тосгоныхон нь түүнд туслахын тулд байшин барьж өгөхөөр зэхээд байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Заан шиг нүүртэй" залуу эхнэр хайхад бэлэн болов | ||
Үзсэн: 2479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.