Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

2017-07-18 09:47:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй