
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:
“МҮОНРТ-ийн 600 студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”, “МҮОНРТЕЛЕВИЗ-ийн "Монголын мэдээ" сувгийн мэдээний студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”
Тендер шалгаруулалтын дугаар: MNB-2017/VII.2.3.1-2
“МҮОНРТ-ийн 600 студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”, “МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн мэдээний студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”–ийн төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн банк дахь МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014, 2015, 2016)-ийн онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ./
5. Тендерийн баталгааны дүн:
Багц 1: 18,825,000.00 (Арван найман сая найман зуун хорин таван мянган ) төгрөг,
Багц 2: 2,585,000.00 (Хоёр сая таван зуун наян таван мянган) төгрөг,
Бүгд дүн: 21,410,000.00 (Хорин нэгэн сая дөрвөн зуун арван мянган ) төгрөг
Тендерийн баталгааг баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна. Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 11 дугаар сарын 02 дуустал хүчинтэй.
Тендерийг 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 11.30 цагт МҮОНРТ-ийн хурлын танхимд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Харилцах утас: +(976) - (11) – 327944-2178
+(976) - (11) – 70117004-2178
Цахим хаяг: www.mnb.mn
www.tender.gov.mn
www.pcsp.gov.mn
Телевизийн студийн гэрэлтүүлэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлаж байна | ||
Үзсэн: 2598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.