
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “МҮОНРТ-ийн телевизийн дотоод үйл ажиллагааг хальсгүй технологид шилжүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: MNB -2017/YII.2.3.1-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “МҮОНРТ-ийн телевизийн дотоод үйл ажиллагааг хальсгүй технологид шилжүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Харилцах данс: Байгууллагын нэр: МҮОНРТЕЛЕВИЗ,
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар: 100 000 198 061
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014, 2015, 2016)-ийн борлуулалтын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй мэдээллийн технологийн ажил хийсэн байх. /Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ./
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: шаардлагагүй.
Тендерийн баталгааны үнийн дүн: 12,799,789 /арван хоёр сая долоон зуун ерэн есөн мянга долоон зуун наян есөн/ төгрөг
Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минут-т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг,
Хувьсгалын зам -3 гудамж, МҮОНРТ-ийн байр
1 дүгээр давхар, Номын сан
Утас: 70117004, 327245
Цахим сайт: www.tender.gov.mn, www.mnb.mn
Телевизийн дотоод үйл ажиллагааг хальсгүй технологид шилжүүлэх шалгаруулалтад урьж байна | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.