
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн Их засвар /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: MNB-2017/VII.2.2.1
МҮОНРТ эрх бүхий тендерт оролцогчдоос МҮОНРТ-ийн Их засвар буюу гадна дулааны шугам солих засварын ажлыг хийж гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 100 000 (зуун мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2014, 2015, 2016) борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он. /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ./
- Тендерийн баталгааны дүн: 3,600,000.00 төгрөг (Гурван сая зургаан зуун мянган) төгрөг байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай.
- Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл 2.2.4
- Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөл Инженерийн хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээ. Үүнд:
2500С -3500С температуртай, 0,7-40 кгх/см2 дүйцэхүйц буюу түүнээс дээш даралттай шугам, хоолой ЦТП-н угсралт, засвар, түүний туршилт тохируулга, түүний дагалдах ажил үйлчилгээ.
(Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралт болон гэрээний хамт эх хувиас хийсэн хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй байна.)
Тендерийг 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 11.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 11.30 цагт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг,
Хувьсгалын зам -3 гудамж, МҮОНРТ-ийн байр
Утас: 320187-3
Цахим сайт: www.tender.gov.mn, www.mnb.mn
МҮОНРТ-ийн Их засвар буюу гадна дулааны шугам солих засварын ажлын тендерт урьж байна | ||
Үзсэн: 2245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.