
Унгарын нйислэл Будапешт хотноо үргэлжлэн явагдаж байгаа усан спортын 2017 оны ДАШТ-ий 12 дахь өдрийн тэмцээн уралдаанууд өнөөдөр болж, медалийн эзэд тодорлоо. Олон улсын усан спортын холбоо ДАШТ-ээ тэртээ 1973 оноос эхлэн 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Улмаар өнөө жил 17 дахь удаагийн дэлхийн аваргуудаа тодруулж байгаа юм.
Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулагч орон Унгарын баг тамирчдын анхны алтан медалийг энэ өдөр алдарт тамирчин Катинка Хоссзу өөрийн эх орныхоо авчирч, Унгар улсын төрийн дууллыг энэ жилийн дэлхийн аваргад анх удаа эгшиглүүллээ. Тэрээр өөрийн үндсэн зай төрөл болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 200 метрийн холимог сэлэлтийн шигшээ уралдаанд хурд сорьсон юм. 4 төрлийн сэлэлтээр уралддаг энэхүү уралдаанд Катинка Хоссзу гараанаас эхлэн өнгөлөн тэргүүлсээр 2 минут 7 секундын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн юм. Олимпийн наадмын 3, дэлхийн аваргын 6 алтан медальт Катинка Хоссзугийн энэ өдрийн цагийн үзүүлэлт түүний өнгөрсөн жилийн Риогийн олимпоор шинэчлэн тогтоосон дэлхийн дээд амжилтаас нь ердөө 1 секундээр хоцрох үзүүлэлт болсон юм. 2-р байрт Японы тамирчин Охаши Юеи, 3-р байрыг АНУ-ын тамирчин Мэйдисен Кокс эзэлсэн байна. Өдгөө 28 настай “Төмөр хадагтай” хочит Катинка Хоссзугийн дасгалжуулагчаар түүний нөхөр Шэйнь Тюшуп ажилладаг юм.
Катинка Хоссзу Унгар улсад анхны алтан медалийг нь авчирлаа | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.