
Цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна
Тавигдах шаардлага:
- Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
- Удирдан зохион байгуулах, оновчтой зөв шийдвэр гаргах, санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх, үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
Цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна | ||
Үзсэн: 3413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.