
МҮОНР өөрийн үйл ажиллагаандаа "Radio-Assist" цогц программ хангамжийг ашиглахаар болсон тухай NETIA компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна. NETIA компанийн "Radio-Assist" дууны иж бүрдэл программ хангамж нь өргөн нэвтрүүлэгт зориулагдсан бөгөөд дууны бичлэг, эвлүүлэг, эфирийн болон нэвтрүүлгийн лист өрөх үүрэгтэйгээс гадна мультмедиа ажлуудыг бүрэн хэмжээгээр хайхад зориулагдсан ажээ.
Мөн өргөн нэвтрүүлгийн студи болон мэдээний өрөө, архивын хэсгийг бүрэн багтаасан программ хангамж юм. Үүнтэй холбогдуулан NETIA компаний Зүүн Европ, Оросыг хариуцсан борлуулалтын төлөөлөгч Daria Globus хэлэхдээ:
Энэхүү программ хангамж нь МҮОНР-гийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааг хөнгөвчилж, нэвтрүүлэг бэлтгэх уран бүтээлчдийг энгийн болон далайцтай шийдлээр хангаж өгөхөөс гадна радио сонсогчдод чанартай радио нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх боломжийг олгох юм гэж дурдсан байна.
МҮОНР "Radio-Assist" цогц программ хангамжийг ашиглана | ||
Үзсэн: 1924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.