
17 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээний сүүлийн өдрийн эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог сэлэлтийн уралдаан олны хүлээлтийг үүсгээд байлаа. Учир нь дэлхийн аваргын тэмцээний сүүлийн уралдаанд АНУ-ын баг түрүүлбэл усан спортын энэ цаг үеийн шинэ од Сеалеб Дрессел энэ жилийн дэлхийн аваргын 7 дахь алтан медалиа хүртэх байсан. Matt Grevers (back), Kevin Cordes (breast), Caeleb Dressel (fly), Nathan Adrian (freestyle) нараас бүрдсэн АНУ-ын баг улмаар 17 дахь удаагийн ДАШТ-ий 75 дахь төрлийн алтан медалийн эзэд болжээ. Тэд 3 минут 27.91 секундын амжилтыг үзүүлсэн бол ИхБритани, ОХУ-ын багууд удаах байруудыг эзэлжээ.
20 настай Сеалеб Дрессел ийнхүү анхны дэлхийн аваргын тэмцээндээ 7 түрүү хүртсэн бахдам бөгөөд түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр 2007 оны Австралийн дэлхийн аваргын тэмцээний үеэр 7 алтан медаль хүртэж байсан алдарт сэлэгч Майкл Пелпсийн түүхэн дээд амжилтыг дахин давтаж байгаа юм.
Сеалеб Дрессел 7 алтан медаль хүртэж, дээд амжилт давтлаа | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.