Шууд Chart

Тээш шалгах рентген төхөөрөмж, металл илрүүлэгчтэй хаалга нийлүүлэх сонгон шагаруулалт зарлалаа

2017-07-31 16:30:00

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР:

МҮОНРТ –ийн төв хаалганд “Тээш шалгах рентген  төхөөрөмж, металл илрүүлэгчтэй хаалга нийлүүлэгч”-ийг шалгаруулах сонгон шалгаруулалтад урьж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн харуул хамгаалалтыг сайжруулахын тулд металл илрүүлэгчтэй хаалга,туузан дамжуулагчтай рентген аппарат,хяналтын дэлгэц болон бусад дагалдах хэрэгслийн хамт худалдах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа тул оролцох эрх бүхий байгууллага, аж ахуй нэгжийг нийлүүлэх барааны төрөл,тоо ширхэг болон үнийн саналаа дизайн,зураг төслийн хамт ирүүлэхийг урьж байна.

 “Тээш шалгах рентген төхөөрөмж, металл илрүүлэгчтэй хаалга”-нд тавигдах шаардлага:

1.    MNS 5027: 2001, MNS6498: 2015 ,MNS IEC 60065: 2002 стандарт шаардлагуудыг хангасан байх
2.    Хүний биед гаж нөлөөгүй байх
3.    Овор хэмжээний хувьд тухайн байрлалд тохиромжтой байх
4.    Техникийн бичиг баримт, ажиллагааны зааварчлагатай байх
5.    Удирдлагын хэлхээний зарчмын схем зураг, тайлбар нь монгол, англи хэл дээр байх

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.Үүнд:

-    Байгууллага, ААН-н танилцуулга,туршлага
-    Байгууллага,ААН нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх / нотариатаар баталгаажуулсан/
-    Үнийн санал ирүүлэх /НӨАТ,Гаалийн болон бусад зардал шингэсэн/
-    Төлбөрийн хөнгөлөлт

МҮОНРТ- ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан байгууллага,ААН,хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга авах утас:

Б.Баярсайхан /99106250/

Материал ирүүлэх бол холбогдох утас:

Б.Ариунаа – /99161568, 88281008/

Холбогдох материалаа битүүмжлэн 2017 оны 08 сарын 09ны 17цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалын зам – 3, МҮОНРТ-н байр, цахилгааны  диспетчерийн өрөө.

Нийтэлсэн: MNB тендер

Тээш шалгах рентген төхөөрөмж, металл илрүүлэгчтэй хаалга нийлүүлэх сонгон шагаруулалт зарлалаа  
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй