Монгол бол чацаргана жимсний эх орон гэдгийг батлах судалгаа хийж байгаа талаар "Чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо"-ноос мэдэгдлээ.
Чацаргана тариалалт, боловсруулалтыг дэмжих зорилгоор энэ жил улсын төсвөөс 5,7 тэрбум төгрөг зарцуулж, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд чацарганы генетикийн судалгааг хийсэн байна.
Чацарганы генетикийн судалгааны үр дүн ирэх сарын 3-нд тодорхой болох бөгөөд энэ судалгааг хийснээр манай орны цаг уурт тохиромжтой чацарганы шинэ сортуудыг гаргаж авах боломжтой гэж Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал хэллээ.
Үүнээс гадна цөлжилтөөс сэргийлэхэд байгалийн чацарганыг ашиглах боломжийг нэмэгдүүлнэ гэсэн юм.
| Байгалийн чацарганыг сэргээнэ | ||
| Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.