Шууд Chart

Барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2017-08-02 15:18:19

МҮОНРТ-ийн барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
  2. Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
  3. Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй байх
  4. Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
  5. Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ/
  6. Үнийн санал /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардал шингэсэн байх/
  7. Үнийн хөнгөлөлтийн санал
  8. Бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно

Ажлын даалгавар:

  1. МҮОНРТ-ийн барилгын дээврийн хуучин хуйлмал материалыг буулгах (1200м2)
  2. Дээврийн 15 мм зузаан цементэн тэгшилгээ хийх (1 м2)
  3. Дээврийн цементэн тэгшилгээн дээр ус тусгаарлах үеийн хөрсжүүлэлт хийх (1 м2)
  4. Орчин үеийн уур, ус чийг тусгаарлах материалаар дээвэр хийх (1 м2)
  5. Тухайн уур, ус чийг тусгаарлах материал нь Монгол улсын стандартын шаардлага /MNS 6303:2016/ хангасан байх
  6. Барилгын парпетэнд малгай төмөр хийх (634 м2)
  7. Барилгын дээврээс гарсан хог хаягдлыг тээвэрлэн зайлуулах

МҮОНРТ-ээс зөвхөн шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Холбогдох  материалаа битүүмжлэн 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Харилцах утас: 32-79-44 (2178)

7011-7004 (2178)

Цахим хаяг: mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

Барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 2423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй