
ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж байгаад жирэмсний чөлөө авсан офицер Э гэдэг эмэгтэй он солигдохын өмнөхөн амиа хорложээ. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байсан тэр эмэгтэйн үхлийн талаар харьяа дүүрэг, хэсгийн хорооны цагдаагийн илтгэлд огт бичигдэлгүй, хав дарсан нь холбогдох хүмүүсийн анхаарлыг татжээ. Энэ
талаар ШШГЕГ, цагдаа болон холбогдох газраас лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Бидэнд олдсон мэдээллээр түүний нөхөр Г нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт ажилладаг гэх бөгөөд эхнэрийнх
нь үхлийн шалтгаанд түүнийг ямар нэгэн байдлаар холбоотой байж болзошгүй гэж хардах үндэслэл байгаа юм байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба болон цагдаагийнхан хэн нь, яаж шалгахаа
мэдэхгүй гацчихаад байгаа гэнэ.
Хүний амьтай холбоотой хэргийн хувьд цагдаагийнхан шалгах учиртай. Гэтэл нөхрийнх нь хашиж буй албан тушаал болон бас бус нууцлалын шалтгаанаар эдүгээ энэ хэргийг цагдаагийнхнаас нууж , дарах сонирхол хэсэг бүлэг хүмүүст байгааг эх сурвалж үгүйсгэхгүй байна. Нөхөр Г нь ШШГЕГ-ын анхан шатны нэгжид ажиллаж байгаад Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжин иржээ. Тэрбээр “Долдугаар сарын 1”-ний хэргийг шалгаж байсан нэгэн юм байна.
Прокурорын эхнэрийн үхэл сэжигтэй гэнэ | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.