Шууд Chart

Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно

2017-08-10 07:19:18

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил  бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.


Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [139.5.218.xxx] 2017-08-12 10:08
Анх нэр дэвшээд аймгуудаар уулзалт хийж явахдаа АДАРСҮРЭН үнэхээр сайн дууч юм,даанч шагнал авалгүй бурханы оронд одож,хэрэвээ би сонгогдвол гавьяатыг нь олгуулана гэж ярихад нь ямар их баярласан гээч,тэр сонгогдсон,бүр дахин сонгогдсон болов ч хэлсэндээ хүрээгүй,амьд хүнд худлаа хэлж болох байх,бурхан болоочид худлаа хэлэх муухай л юм,олон түмэн худлаа ярьдаг гэж ярьдаг нь үнэний хувьтаидаг.

Бидэнтэй нэгдээрэй