Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө. ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селишчев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Мөн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.
| Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ТАСС агентлагт ярилцлага өглөө | ||
| Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.