
Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эхний тоглолт Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөхөд С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг 2:0-ээр хожив.
Гоолуудыг О.Батсайхан 18’, С.Юмчин 49’ нар оруулж, баг нь “Үндэсний цом”-ыг хожлоор эхлүүлж чадлаа.
Тэмцээний хамгийн залуу бүрэлдэхүүнтэй аймгуудын нэг Говьсүмбэрийн шигшээ багийн хаалгач Б.Мөнххүслэн торгуулийн цохилт хаахаас гадна олон аюултай довтолгоог зогсоож, хол зөрүүтэй хожигдлоос аварсан гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр нийт дөрвөн тоглолт Эрдэнэт хотын ногоон талбайд явагдаж, оройн 18:00 цагаас нээлтийн үйл ажиллагаа болох аж.
Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ыг хожлоор эхлүүллээ | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.