Шууд Chart

“Дэрэн” хатуу самар гэдгээ харуулав

2017-08-21 11:04:22

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12 дугаар тойргийн хүрээнд хүчтэй өрсөлдөгч “Улаанбаатар сити”-ыг 2:1-ээр хожиж, өөрсдийн өмнө том боломж үүсгэсэн “Атлетик 220” өнгөрсөн бямба гарагт “Дэрэн”-тэй тоглолоо.

“Атлетик 220”-ын зорилго медальт байраа баталгаажуулах байсан бол “Дэрэн” унах бүсийн багуудаас холдох даалгавартай талбайд гарсан. Хоёр багийн эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөхөд Эрдэнэт хотод 15:00 цагаас эхэлсэн “Хангарьд”, “Гоёо Эф Си” багуудын тоглолт 1:1-ээр дууссан мэдээ ирсэн юм.

Тийнхүү “Атлетик 220”-ын нэг өрсөлдөгч хоёр оноо алдсан бол “Улаанбаатар сити” маргааш “Эрчим”-тэй тоглоно гэх мэт эерэг нөхцөл бүрдээд байв. Гэсэн ч “Дэрэн” клуб болон Монгол улсын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн тоглогч М.Жансерик 68 дахь минутад гоолын салхийг хагаллаа.

Үлдсэн хугацаанд “Атлетик 220” тэнцээ, цаашлаад хожил авах зорилготой урагш довтолж байсан ч 88 дахь минутад “Дэрэн”-ийн Армен довтлогч Давид Гандилиан тоог 2:0 болгосноор тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэв. Үндсэн цаг 2:0-ээр “Дэрэн”-ийн хожлоор өндөрлөснөөр “Атлетик 220”, “Эрчим”-ээс долоо онооны зөрүүтэй хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэрэн” хатуу самар гэдгээ харуулав  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй