Шууд Chart

Монголчууд Аргентин улсад визгүй зорчино

2017-08-31 17:32:34

Засгийн газрын хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болж, дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд нөгөө улсын нутагт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд болох “Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Гадаад харилцааны яам харилцан зорчих асуудлыг зөвхөн дипломат болон албан паспорт эзэмшигчдээр хязгаарладаг байсныг өөрчилж, энгийн паспорт эзэмшигчдээ аль болох түлхүү хамруулахаар бусад улстай хэлэлцээ хийж байна. 


Монголчууд Аргентин улсад визгүй зорчино  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй