
"Iphone" ухаалаг гар утсыг сахлын машин болгон ашиглах боломжтой болсон байна. Энэ санааг Японы зохион бүтээгчид гаргажээ. Ингэснээр ухаалаг гар утас хэрэглэгчид утсаараа зөвхөн холбоо барих, эсвэл цахим сүлжээнд нэвтрэх бус харин хаана ч, хэзээ ч хүссэн үедээ авсаархан төдийгүй загварлаг сахлын машинаа гар утастайгаа холбон сахлаа хусах боломжтой болсон байна.
Гар утасны дагалдах хэрэгсэл нэгээр нэмэгдсэн нь технологийн хөгжил хурдацтай урагшилж байгаагийн томоохон бодит жишээ боллоо гэж зохион бүтээгчид нь онцолж байна.
Одоогоор зөвхөн Японы зах зээлд худалдаалагдаж байгаа тус сахлын машиныг ойролцоогоор 12 америк доллараар борлуулж эхлээд байгаа юм байна.
"Iphone" гар утсыг сахлын машин болгон ашиглах боломжтой | ||
Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.