Шууд Chart

Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав

2017-09-08 13:25:27

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Алс Дорнодын холбооны их сургуулийн ирээдүй үеийн оюутнуудад зориулсан бортгон саванд хуйлж агуулсан илгээлтийг тус сургуулийн оюутнуудын төлөөлөлд гардуулан өгөх ёслол болов.

Алс Дорнодын холбооны их сургууль жудо бөхийн ордонтой болж буйд зориулан энэ үйл явдал болсон юм. Дээд зэрэглэлийн жудочдыг бэлтгэх олон улсын энэхүү төвийг тус сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа юм.  

Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд жудогийн ордны барилгын ажлыг ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.


Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй