Шууд Chart

Томас Мюллер 400 дахь тоглолтоо хийлээ

2017-09-11 17:50:41

Германы "Бундес лиг"-ийн тэмцээний 3-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, "Байен Мюнхен" клуб "Хоффенхэйм" багтай улирлын 3 дахь тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод "Байерн"-ы шилдэг довтлогч Томас Мюллер гараанд гаран тоглосноор багийнхаа бүрэлдэхүүн дэх 400 дахь тоглолтдоо оролцсон юм. 27 настай Германы шигшээ багийн супер од Томас Мюллер довтлогч, жигүүрийн довтлогч, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог юм.

1989 онд төрсөн тэрээр анх 2000 онд 11 насандаа "Байерн Мюнхен" клубын хүүхдийн академид элсэж, 2008 онд "Байерн Мюнхен" клубын 2-р багт анхны тоглолтоо хийж байлаа. Улмаар 2008 ондоо буюу 19 насандаа үндсэн багийн бүрэлдэхүүнд тоглож, өнөөг хүртэлх 9 жилийн хугацаанд 399 тоглолтод оролцон 161 гоол оруулаад байна. Ингэхдээ Германы "Бундес лиг"-т 6 удаа, Германы хөлбөмбөгийн холбооны цомын АШТ-д 4 удаа, Германы Супер цомд 4 удаа, ОУХБХ-ны клубуудын ДАШТ болон ЕХХ-ны "Аваргуудын лиг", "Супер цом"-ын тэмцээнүүдэд тус бүр 1 удаа түрүүлээд байна.

Мөн шигшээ багийн хамтаар 2014 онд ОУХБХ-ны ДАШТ-д түрүүлж, "Алтан дагина" цомыг үнссэн бөгөөд "Мөнгөн бөмбөг", "Мөнгөн шаахай" шагналуудыг хүртэж байсан юм. 2010 оны ДАШТ-д шинэ залуу шилдэг тоглогчоор тодорч, "Алтан шаахай" шагналыг хүртэж байлаа. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Томас Мюллер 400 дахь тоглолтоо хийлээ  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй