Шууд Chart

Ирэх жил “Хүрхрээ үндэсний лиг”-т өрсөлдөх багууд тодров

2017-09-13 10:49:48

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ээс “Хүрхрээ үндэсний лиг”-т дэвших багийг тодруулах чухал ач холбогдолтой тоглолт боллоо.

“Арвис”, “Вестерн”-ийг 4:1-ээр хожиж, “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эрхээ халааслаад байсан бол уржигдар “Жипро” тэнцэхэд л тэдэнтэй хамт ирэх жил үндэсний лигийг босгыг алхах боломжтой байв. Харин “Хаан хүнс” заавал хожиж байж дээд лиг рүү дэвших эрхийг эзэмших боломжид хүрэх байсан юм. Чухал ач холбогдол бүхий тоглолтод багууд тун хянамгай хандаж, эхний үед гоолгүй тэнцсэн.

Энэ үр дүн “Жипро”-д ашигтай байсан тул хамгаалах тактик руу шилжиж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэнээр үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж, “Жипро” дээд лигийн хоёр дахь эрхийг авлаа.

Мөн энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн учраас сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран “Арвис” клуб “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн аваргын цомыг өргөхөөр боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ирэх жил “Хүрхрээ үндэсний лиг”-т өрсөлдөх багууд тодров  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй