МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын бодрол, дурсамж, хөрөг, өгүүллэг, сэтгэмжээр бүтсэн “Бодролын цонх” ном хэвлэгджээ. Үгийн ур, яруу найраг уран зохиол сонирхдог, номонд дурлагсдын сэтгэлийн хөгийг эгшиглүүлэх энэхүү ном нь түүнтэй ойр дотно нөхөрлөн, шадарлан андалж явсан эрхэм олон хүмүүнд хүндэтгэл үзүүлсэн номон суварга аж.
Одож буй, үрэгдэж буй бүхэнд учир бий хэмээсэн яруу найрагч агсан Ж.Болд-Эрдэнийн үгний учгаас атгасан Д.Ган-Очир ертөнцийн мөнх бусыг үзсэн анд ах, багш нарынхаа тухай өөрийн бодролыг бусадтайгаа хуваалцахыг хүсэмжилжээ. Тэрээр олон арван жилийн туршид бодол, сэрлээ давхар ургуулан утга зохиолыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болтол үзэг, цаасыг олондоо цоохорлож явсан үйл хэргийнхээ зах зухаас ийнхүү уншигч олондоо уудалж буй нь энэ аж.Зохиогч номондоо Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Б.Бат-Орших, Хувилгаан Со лам буюу Т.Содномнамжил, Эрээнцавын их хүмүүн яруу найрагч Д.Нямсүрэн, Н.Дугарсүрэн, нэрт сэтгүүлч-орчуулагч Ж.Нэргүй гэхчилэн олон яруу найрагч, зохиолчдын тухай түүх дурсамжийг хүүрнэхийн зэрэгцээ өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн элдэв бодрол, эссэ, утга зохиолын мөн чанарыг танихаар төвдөж буй нэгэнд илгээсэн захидал зэргийг эмхэтгэн оруулжээ.
| Бодролын цонхны түгжээг мултлахуй... | ||
| Үзсэн: 1279 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.