
Хөгжмийн хаант ертөнцийн хүүхдүүдийг зөвхөн бяцхан Блю Айви Картер төлөөлдөггүй бололтой, тэдний бас нэгэн томоохон төлөөлөгч Аделийн 8 сартай хүү Анжэло олны өмнө гарлаа. Лхагва гаригт Оскар, Грэмми, Алтан бөмбөрцгийн шагналт дуучин Адель 8 сартай хүүгийн хамт Манхэттаний амьтны хүрээлэнгээр зугаалжээ. Тэрээр улаан үст толгойдоо өхөөрдөм малгай өмссөн бяцхан хүүгээ нэг гараараа тэвэрсэн байсан бөгөөд хүүдээ оцон шуву, цоохор ирвэс, туйлын баавгай зэрэг амьтдыг танилцуулан ихэд хөгжилтэй явжээ. 25 настай дуучин Адель одоогоор Лос Анжэлэс дахь гэртээ ирээд байгаа бөгөөд Нью Йорк хүртэлх түүний аялал ид шидийн гэмээр байсан аж. Түүний аялалын багийнхантай илбэчин Давид Блайн таарч, дуучинд өөрийгөө танилцуулан зарим илбээсээ сонирхуулсан гэнэ. Энэ талаар Адель өөрийн твиттер хуудаснаа” Ийм зүйл өмнө нь нь харж байсангүй, миний оюун санаа луу үлээх шиг л болсон” хэмээн жиргэжээ. Дашрамд дурдахад Адель болон түүний найз залуу Саймон Конеки нар өөрсдийн бяцхан ханхүүгээ өнгөрөгч оны 10 сард өлгийдөн авсан билээ.
Аделийн бяцхан ханхүүтэй танилц | ||
Үзсэн: 2013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.