Шууд Chart

В.Путин олимпийн хорооны ерөнхийлөгчид захидал илгээв

2013-11-25 15:44:49

Хүний эрхийг дээдлэгч цөөнгүй улс орнууд ижил хүйстнүүдийн талаарх асуудалд нааштайгаар хандаж байгаа өнөө үед нэгэн дуулиан дэгдлээ.

ОХУ-ын Сочи хотноо 2014 оны өвлийн олимп  болох гэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин нэгэн сонирхолтой мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахад хандан захидал хүргүүлжээ. Захидалд  Ижил хүйстэн тамирчид болон тэднийг дэмжигчид манай улс оронд айж эмээх зүйлгүй, эрх чөлөөтэй байж болно. Дэлхийн эв санааны нэгдэл болсон олимпийн наадмын үеэр тамирчдад ямарваа нэг ялгаварлан гадуурхсан асуудал үүсэхгүй, тамирчдын аюулгүй, тохь тухтай байдлыг бүрэн хангаж ажиллана хэмээн онцлон дурджээ.
 
Дашрамд өгүүлэхэд ОХУ энэ оны 6 дугаар сард 18 нас хүртэлх хүүхдүүдэд ижил хүйстнүүдийн талаар суртал нэвтрүүлэг, сурталчилгаа хийхийг хориглосон хуулийг ДУМ-аас хуульчлан гаргаад байсан юм. Энэхүү хуулийг нь эсэргүүцэн зарим нэг улс орнууд өөрийн улсын тамирчдаа Сочи дахь өвлийн олимпид оролцуулахгүй гэдгээ Олон Улсын Олимпийн хороонд албан ёсоор мэдэгдээд байна.

В.Путин олимпийн хорооны ерөнхийлөгчид захидал илгээв  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй