Шууд Chart

Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв

2017-09-18 13:22:10

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц, цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв. Санаачлагатай, ажилдаа эзэн бол ажиллахыг төрийн албан хаагч нэг бүрээс шаардаж байх, байгууллагадаа дотоод сургалтыг тасралтгүй явуулж байхын чухлыг тэрээр чиглэл болгов.

Мөн хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөхдөө зөвхөн алдаа дутагдлыг илрүүлдэг бус, аливаа ажил, үйлчилгээг зөв гольдрилд нь оруулах, хөрөнгө, нөөцийг оновчтой төвлөрүүлэх арга замыг нь тодорхойлдог, хэрэгжих нөхцөл, үндэслэлийг хангадаг хэрэгсэл болгодог байхыг зөвлөв.


Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв   
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй