
2017 оны Европ тивийн аварга багийг тодруулах шийдвэрлэх тоглолт Турк улсын Стамбул хотын “Синан Эрдем Доум” аренад боллоо. Энэ жилийн европын аваргын төлөө Словени, Сербийн шигшээ багууд өрсөлдсөн юм. Сербийн баг “D” хэсгийн 2-р гарч шөвгийн 16-д Унгар, шөвгийн 8-д Итали, хагас шигшээд ОХУ-ын багуудыг хожиж, алтан медалийн төлөө тоглохоор болсон.
Европ тивийн 3 удаагийн аварга, өнгөрсөн оны Риогийн олимпийн мөнгөн медальт Сербийн шигшээ багаас энэ өдөр Богдан Богданович 22 оноо, Милан Мачван 18 оноо авсан бол багийн бусад тоглогчид хангалтгүй байлаа. Улмаар тоглолтын үндсэн цагт Словенийн баг 93:85-ын харьцаатай хожлыг авч, Сербийн баг мөнгөн медаль хүртсэн юм.
Өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаа бататгасан Сербийн багийн хувьд 3 дахь удаагаа Европын аваргаас мөнгөн медаль хүртэж байна. Тэд ЕАШТ-д нийт 12 удаа оролцохдоо 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан бөгөөд бөгөөд энэ удаад ч буурал тивийн шилгүүд багуудын нэг гэдгээ дахин баталлаа.
Сербийн баг мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 2145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.