Шууд Chart

Улсын Дээд шүүхийн баг тамирчид аваргын цом хүртлээ

2017-09-18 14:58:11

Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 10 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн Н.Ган-Эрдэнэ ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол Г.Булган ахлагчтай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин, довтлогч Д.Оргил, “Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин нар тодров.

Уламжлалт тэмцээний ирэх жилийнхийг зохион байгуулах эрхийг аваргын цом хүртсэн Улсын Дээд шүүх авсан байна.


Улсын Дээд шүүхийн баг тамирчид аваргын цом хүртлээ  
Үзсэн: 1574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй