Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье

2017-09-19 12:37:42

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна. Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар


Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2017-09-19 14:31
Хүсээд орхих биш,шалгаад буруутай нөхдөд хатуу хариуцлага оногдуул,манайд энэ гүтгэлэг зах замбараагүй явдал арайл хэрээс хэтэрч байна шүү?шаардлагатай үед төр төмөр нүүрээ гаргах нь хүний эрх зөрчсөн хууль ёс гажуудуулсан хэрэг огт биш,ямар нэг юм хэм хэмжээндээ л байх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй