Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 26/

2013-11-26 08:15:17

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 23. Найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.32-д мандаж, 17.20-д жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Сэтгэл зовоосон өдөр. Матрын ордныхон тодорхой аль нэг чиглэлийг илүүд үзнэ. Сэтгэл хөдөлгөсөн драм нь чиний хүчийг нэмнэ. Чиний удирдан зохион байгуулах чадвар өндөр байна.Тиймээс чухал зорилгын төлөө бусадтай хамт ажиллах нь амжилттай байх болно. Албан ёсны зарим хүлээн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрүүлнэ. Жүжигчин матруудын хувьд шагнал авч чадахуйц шилдэг бүтээл туурвина. Таны ертөнцөд одод боломж бололцоог авчирсаар л байна. Хэд хэдэн гэнэтийн зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлж, та нарын ихэнх нь юм бүхэн сайжирч байгааг мэдэрнэ.


Хумхын орд (1/20-2/18): Болгоомжтой өдөр. Танд өөрийнхөө итгэдэг зүйлийн төлөө бат зогсох чадвар байна. Мөн та харилцан буулт хийж ч чадна. Хэрэв та хамтрагчтайгаа сайн харилцаатай бол ямар ч асуудлыг даван туулна. Гэхдээ үл ойлголцлоос болгоомжлоорой. Жижиг оч маш том галыг бий болгодог гэдгийг санаарай.

 

Загасны орд (2/19-3/20): Амин чухал өдөр. Загаснуудын эрч хүч өнөөдөр маш гайхалтай байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал ба аливаа тулгамдсан зүйлс нь таныг ердийнхөөс илүү гунигтай болгоно. Энэ цаг үе нь зугаа цэнгэл болон тоглоомонд зориулагдсан ба та нарын ихэнх нь боломж дээгүүр харайгаад гарчих вий. Тиймээс нүдээ нээ. Нийгмийн амьдрал илүү идэвхтэй мөн тааламжтай байна. Бодит бус хандлага нь хайр луу чиглэнэ. Мөн хайр дурлалын явдал нь танд сэтгэлээр өөдрөг байдлыг бэлэглэнэ.

Хонины орд (3/21-4/19): Бүтэлгүй өдөр. Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр. Тэсвэр тэвчээр, ажилч хичээнгүй зан чанар энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулахад тусална. Гэхдээ ямар ч ажилд даргын сайшаал магтаал эсвэл ивээн тэтгэгчийн тусламж дэмжлэгийг хүлээгээд нэмэргүй. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, таагүй зүйл бодох нь хүссэн үр дүндээ хүрэхэд саад болох бололтой.


Үхрийн орд (4/20-5/20): Тааламжтай өдөр. Эмэгтэй үхрийнхэн шинэ танилынхаа сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэх бололтой. Та бүхийл авъяас чадварыг үзүүлж өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Харин эрэгтэйчүүдийг машинаа хурдтай жолоодохдоо болон бутлах хэрчих болон цахилгаан хэрэгсэлүүдтэй болгоомжтой харьцахыг од эрхэс сануулж байна. Бүх зүйлд тайван хандаж амьдралын энгийн зүйлсийг мэдэр. Дотны найз гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүр гайхалтай дурсамж болж үлдэх болно.

Ихрийн орд (5/21-6/21): Шинээр эхлэ. Та өөрийн гэр бүлийнхний намтрыг яаралтай судлах шаардлага гарч магадгүй бөгөөд хүүхэд ахуй насандаа найзлаж байсан хүмүүстэй холбоо барина. Гэр бүлийнхээ талаар сонирхож сонирхсон танил хүмүүстэйгаэ уулзаж хуучнаа дурсана. Хамт амьдарч буй хүмүүст тань ашиг авчрах ажлыг одоо эхлүүлэхэд тохиромжтой цаг бөгөөд таны ч эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Та шинэ тавилга хайн гэр орноо сэргээн засахаар төлөвлөж байгаа бол ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө жаахан хүлээ.

Мэлхийн орд (6/22-7/22):  Өөрчлөгдөмтгий өдөр. Маш олон сэтгэл татам саналууд гарч ирэх хэдий ч гэр бүлийнхэн болон найзууддаа цаг заваа зориулах нь ухаалаг алхам байх болно. Ямар нэгэн солиотой санаа олоод түүнийгээ биелүүлэх хүсэл давамгайлж магадгүй. Энэ өдөр далайн чанадад аялахаар төлөвлөхөд хамгийн тохиромжтой цаг юм. Хүссэн газар руугаа аялахад таны санхүү хүрэлцэхгүй байж магадгүй тиймээс хаашаа явахаа шийдэхээсээ өмнө аяллын зуучтай холбогдон бага зарлагаар аялж болох ямар боломж байгааг судалж үз.


Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Нийтийн өмнө үг хэлэх, сургалт явуулах эсвэл олон нийттэй ямар нэг байдлаар ажиллах ёстой арслангууд амжилт гаргана. Таны үгээ хүсэл тэмүүлэлтэй, эрчтэй, чин сэтгэлээсээ хэлэх чадвар улам сайжирч байна. Ажлын өдрийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролц. Бусадтай уулзаж хөгжилдөж, спортоор хичээллэн цагийг тааламжтай өнгөрүүлэх нь таны өдрийн төлөвлөгөөнд багтсан байгаа. Хурим найр, уулзалт эсвэл төгсөлтийн үдэшлэгт оролцох нь баяр баясгалан авчрах болно.

Охины орд (8/23-9/22): Энэ өдөр таны амьдралын эрч хүч өндөр байна. Хувийн амьдралд гарсан хэд хэдэн алдаа эндэгдлийг засч залруулах боломж таны өмнө гарч ирнэ. Өнөөдөр ажил үүрэг тань танаас хийж дадсан ажлаа арай өөр өнцгөөс харах асуудлыг ер бусын аргаар шийдвэрлэхийг шаардана. Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх илэн далангүй байх нь зүйтэй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Үүрэг хариуцлага шаардсан ажлын долоо хоногийн завгүй өдөр эхэллээ. Ажлын газрын тань мөргөлдөөн, сөргөлдөөн, гонсгор байдал мөн гэрийн тань өдөр тутмын нэг хэвийн ажил таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Таны ордонд төрсөн хүмүүст маш хүчтэй амар амгалан, чимээгүй орчинд байх хүсэл байдаг. Та амархан ядарч, биений тань энд тэнд өвдөж байгаа бол та илүү их тайван унтах хэрэгтэй. Зарим нэг тань мөнгө үрэхийг хүсэх байх. Харин энэ тань таниас илүү нарийн хамтрагчийн тань санааг зовоож тантай асуудал үүсгэж мэдэх юм. Өнөө орой сайн амарч ав.

Хилэнцийн орд (10/23-11/21): Уур уцаартай өдөр. Хүрээлэн буй орчиноосоо хамааран та уур уцаартай байх төлөвтэй байна. Аливаа харилцаа холбоо сөрөг үр дүнд хүргэнэ. Дотны хүнтэйгээ ам муруйж магадгүй. Харилцаагаа бүр мөсөн таслах хүртэл хэрүүл маргаан гарч болзошгуй. Ажил төрлөө зөв бодол, практик туршлагадаа тулгуурлан явуул.



Нумын орд (11/22-12/21): Хууртагдаж эвгүй байдалд орох өдөр. Та бүгдэд итгэхийг хүсдэг. Гэвч ямар ч хүн төгс биш гэдгийг санаарай. Иймд өөрөө өөрийгөө цэгнэж сурах нь таны хувьд сэтгэлээ тайвшруулан сэтгэлийн зовлонгоосоо ангижрахын эхлэл байх болно. Ажилчид хамтрагчидтай хийх стратеги уулзалтаа хойшлуул. Эргэх холбоо болон саналууд хүлээн авахад тустай. Эрт орондоо орж, тухтай амар.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 26/  
Үзсэн: 2319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй