Шууд Chart

Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно

2017-09-21 07:17:08

Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.

Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.


Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
albaker [93.65.89.xxx] 2017-09-21 18:00
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй