
Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын хагас шигшээгийн нэг тоглолт өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар сити”, “Эрчим” багуудын хооронд болно.
“Эрчим” “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын цомыг өргөх эрхээ дахин халаасалсан бол “Улаанбаатар сити” анх удаа медалийн болзол хангаад байгаа.
Иймд багууд үндэсний лигийн амжилтаа “Холбооны цом”-ын медалиар ихэрлүүлэхийг хүсэх нь дамжиггүй. “Улаанбаатар сити” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Эрчим”-тэй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хүрээнд дөрөв тоглохдоо гурав хожигдож, нэг тэнцсэн. Тиймээс “Улаанбаатар сити” “Эрчим”-ийг анх удаа буулган авч, “Холбооны цом”-ын шигшээд шалгарахын тулд бүх хүчээ дайчилна.
Харин З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан залуус 2015 онд “Хүрхрээ үндэсний лиг”, “Холбооны цом”-д зэрэг түрүүлсэн амжилтаа давтахыг хичээнэ.
“Улаанбаатар сити”, “Эрчим” багын хооронд “гал гарсан” тоглолт болно | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.