Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Л.Гүндалайн нуугдмал зөн мэдрэхүй "ҮНЭНИЙГ" л хэлдэг гэнэ

2013-06-29 11:07:18
Error loading player: No playable sources found

УИХ-ын экс гишүүн Л.Гүндалайн мэрэг төлөг тавьдаг нуугдмал зөн мэдрэхүй нь өнгөрсөн сонгуулиар ихэд тодорсон сурагтай. Тэрээр саяхан болож өнгөрсөн сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэн ялахыг мэргэлж үзсэн гэнэ.

Түүний буулгасан мэргэ төлөгт Ерөнхийлөгчийн  энэ сонгуулиар ялагчийн эхнэр нь  Болормаа нэртэй байх болно хэмээн зөгнөжээ. Ямартаа ч түүний энэхүү мэргэ үнэн болж Болормаа  хэмээх гэргийтэй Ардчилсан Намаас нэр дэвшигч  Ц.Элбэгдорж яллаа.  Б.Бат-Эрдэнэ аварга энэ сонгуульд ялсан бол экс гишүүн маань "Болормаа нэртэй эхнэртэй хүн ялна" гэсэн хувилбараа бариад сууж байхад буруудахгүй байсан биз. Учир нь МАН-аас нэр дэвшигчийн гэргий ч Болормаа нэртэй билээ.

Мөн тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Г үсгээр эхлээд дундаа Д ороод Й-ээр төгссөн хүн Ерөнхийлөгч болно хэмээн зөгнөжээ. Тэр хүн нь Л.Гүндалай өөрөө гэнэ. "Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтана" гэдэг дээ.  Энэхүү түүний зохиосон хошигнол олон ч хүний сэтгэлд нийцсэн бололтой. Холыг санаж, ихийг мөрөөдөж яваа түүний ажил үйлс нь өөдрөг яваг хэмээн ерөөх байна.

Б.Эрхэс

Нийтэлсэн: Мөнхөө

Л.Гүндалайн нуугдмал зөн мэдрэхүй "ҮНЭНИЙГ" л хэлдэг гэнэ  
Үзсэн: 2203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй