
Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн улирлын шигшээ тоглолтууд болж шилдгүүдээ тодруулан хаалтаа хийлээ.
МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү лигт “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар, “Хоромхон”, “Унаганууд” гэсэн Монголын хамгийн шилдэг 10 клуб бүтэн таван сарын турш эн тэнцүү сонирхолтой тоглолтоор хөгжөөн дэмжигчдээ догдлуулсан. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим” клуб дахин шалгарч, шилдгийн шилдэг гэдгээ баталлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” баг 40 сая, дэд байр “Улаанбаатар сити” 30 сая, гутгаар байр “Атлетик 220” 20 сая төгрөгийн шагналаа медалийн хамт гардав. Хүрхрээ нэгдүгээр лиг”-т түрүүлсэн Арвис, дэд байранд орсон Жипро багууд ирэх жил “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвших эрхээ гардаж авсан байна.
Шилдэг хагас хамгаалагчаар “Эрчим” клубийн М.Төгөлдөр, “Мэргэн бууч”-аар “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 17 гоолтойгоор тодров. Шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, шилдэг туслах шүүгчийн шагналын эзнээр Э.Галбадрах тодров.
“Хүрхрээ үндэсний лиг”-ийн улирлын шигшээ тоглолтууд болж, шилдгүүдээ тодрууллаа | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.