
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртлэх газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар ирэх сарын нэгнээс зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон бүс, ойн сав усны сав бүхий газарт зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэхгүй юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зуслангийн газрыг үнэгүй өмчлүүлнэ | ||
Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.