Шууд Chart

Насанд хүрэгчдийн шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ

2017-10-03 11:00:31

Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг ирэх пүрэв гарагт Тайванийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. 

ХБНГУ-ын дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан насанд хүрэгчдийн шигшээ баг ахлах дасгалжуулагчийнхаа хамт анхны албан ёсны тоглолтоо хийнэ. ӨМХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийнхныг хилийн дээс алхахын өмнө уулзав. 

Тайванийн шигшээ баг сүүлийн хугацаанд багаараа бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орж байгаа хүчирхэг баг хэдий ч “Талын хөх чононууд” эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй байж, өөрсдөдөө итгэх юм бол хожиж чадна гэдгийг Майкл Вайсс дасгалжуулагч онцолжээ.

Монголын шигшээ Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхээс гадна энэ сарын 15-23-ны хооронд хамтарсан бэлтгэл хийх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Насанд хүрэгчдийн шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ   
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй