Шууд Chart

Пёнчаны өвлийн олимп хоёрдугаар сарын 8-25 хүртэл үргэлжилнэ

2017-10-04 13:25:31

Өмнөд Солонгосын Пёнчан хотод 2018 оны 23 дахь өвлийн олимп болно. Тус хот нь Сөүлээс зүүн зүгт 125 км зайтай ба Хойд болон Өмнөд Солонгосын цэргийн бүсээс өмнө зүгт ойролцоогоор 60 км зайтай оршдог аж. Сөүлээс Пёнчан хүртэл 90 минут галт тэргээр явдаг.

2011 онд Пёнчан хот Германы Мюнхен, Францын Анниси зэрэг хотуудыг ялж, олимп зохиох эрхтэй болсон юм. 1988 оны зуны олимпыг оролцуулах юм бол энэ нь Өмнөд Солонгос олимп зохион байгуулж буй хоёр дахь тохиолдол болж байна.

2018 оны олимпын тоглолтууд хоёрдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд нээлтийн ажиллагааны маргааш болох аж. Харин хаалт нь хоёрдугаар сарын 25-нд болно.

Олимпийн албан ёсны вэб сайтад мэдээллэснээр эрэгтэйчүүдийн мөсөн хоккейн сүүлийн тоглолт олимпын наадмын сүүлийн өдөр болох бол чарга, цана, өндрөөс харайлт, биатлон зэрэг тэмцээнүүд тус өдрийн шөнө болно.

Олон улсын олимпийн хорооноос 2018 онд дөрвөн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Налуу замд тамирчид снөүвборд болон чөлөөт гулгалтаар өрсөлдөж, харин мөсөн дээр тэшүүртэй уралдаан, эрэгтэй, эмэгтэй холимог кёрлингийн тэмцээн зохиогдоно.

Ерөнхийдөө тамирчид биатлон, бобслей, кёрлинг, мөсний хоккей, тэшүүр, цана зэрэг долоон төрлийн нийт 15 тэмцээнд оролцох юм.

Нийтэлсэн: Олимпизм

Пёнчаны өвлийн олимп хоёрдугаар сарын 8-25 хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 2035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй