
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол ирэх 7-р сарын 10-нд болох гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж, өнгөрсөн лхагва гаригт болсон сонгуулиар дийлэнх олонхи санал буюу эцсийн тооллогийн дүнгээр 622 794 сонгогчийн буюу 50,23 хувь санал авсан бол түүний гол өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 512,209 сонгогчийн санал авсан билээ.
Улиран сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол 7-р сарын 10-нд болно | ||
Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.