
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ боллоо.
Их цэвэрлэгээний ажлын хүрээнд Дөлгөөн нуурын уулзвараас 100 айлын уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулан, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.