
“Улаанбаатар Сити” багийн удирдлагууд хамгаалагч, дэд ахлагч, Монголын хамгийн шилдэг зүүн жигүүрийн тоглогч Н.Цэдэнбалтай гэрээгээ таван жилээр сунгалаа.
Гэрээний хүрээнд Н.Цэдэнбалд орон сууц өгөх ба жил бүр 10 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох юм байна. Энэхүү гэрээг багийн эзэн Г.Дашням, менежер Б.Бадрахжаргал нар үзэглэснээр хүчин төгөлдөр боллоо. Үүгээр Монголын хөлбөмбөгийн зах зээл тэлж байгааг илтгэнэ хэмээн албаныхан хэлж байсан юм.
Н.Цэдэнбал гэрээгээ таван жилээр сунгалаа | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.