
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид Буриадын Улаан-Үд хотноо “Кубок Открытие Сезона” тэмцээнд оролцож байна.
Тэмцээний “В хэсэг”-т Улаан-Үдийн шилдэг багуудтай таарсан Монголын шигшээ эхний хоёр тоглолтдоо хожиж, зургаан оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ.
Манай тамирчид Улаан-Үдийн хамгийн хүчирхэг багуудын нэг “МФК Лара”-тай эхний тоглолтоо хийсэн ба Г.Батцэнгэл /15’, Э.Пүрэвдорж /30’, Г.Цолмонбаатар /32’/ нар гоол оруулж, 3:2 харьцаагаар хожлоо. Харин хоёр дахь тоглолтод “Росгвардия Кречет” багийг 5:1-ээр илүүрхэв. Энэ тоглолтод П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Г.Цолмонбаатар, А.Тэмүүжин, Э.Бат-Оргил нар гоол оруулжээ.
Футзалын үндэсний шигшээ баг өчигдөр 21:00 цагаас “Байкал авто трак”-тай өрсөлдсөн бол өнөөдөр 19:30 цагаас “ВСГУТУ” багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.
Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид энэ тэмцээний дараа арваннэгдүгээр сарын 04-06-ны хооронд Тайланд улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.
Монголын шигшээ баг хэсгээ тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.