
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай танилцаж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа базааж эхэлжээ. Энэ жил Хүй долоон худагт 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км автозам шинээр тавих ажлыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор бол эдгээр ажлыг ирэх сарын 5-нд хийж дуусгах ёстой.
Мөн Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, үндэсний өв соёл, ёс заншилын утга санааг гүн гүнзгий тусгасан байдлаар зохион байгуулахаар тогтсон бөгөөд Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байгаа билээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дээрх ажлуудын явц байдалтай газар дээр нь очиж танилцах бөгөөд үүний дараа Хан-Уул дүүргийн IV хорооны иргэдтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар уулзалт хийх юм байна.
Нийслэлийн засаг дарга наадмын бэлтгэл ажилтай танилцаж байна | ||
Үзсэн: 1897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.